“Тэнгэрийн соёрхол”-ын нээлт 15.00 цагаас болно

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн соёрхол”-ын нээлт 15.00 цагаас болно

Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Төрбатын 26 жилийн хугацаанд 12 жилээр нэрлэн туурвисан “Тэнгэрийн соёрхол” ботийн нээлт өнөөдөр 15.00 цагаас “Мөнхийн үсэг” компанийн байранд болохоор болжээ. Эдгээр 12 роман нь Монголын түүхийг хамгийн эгзэгтэй мөчүүдийг бичсэнээрээ онцлог юм. Энэхүү номын баярт уригдан ирсэн хүндэт зочдод ямар жилтэйг нь харгалзан үзэж тухайн жилийнх нь нэртэй номыг бэлэг болгон өгөхөөр болжээ. “Тэнгэрийн соёрхол” 12 боть 144 мянган төгрөгөөр номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа аж.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж