Сирид 24 жагсагч алагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Сирид 24 жагсагч алагдлаа

Баасан гаригийн мөргөлийн дараа эхэлсэн жагсаалын үеэр 24 жагсагчийг буудан хөнөөсөн тухай Agence France-Presse мэдээлэв.

Дераа хотод 19 жагсагч амиа алдсан байна. Хосне хотод хоёр жагсагч, Хараст хотод нэг жагсагч алагдсан ба хэлмэгдэгсдийн талаар бүрэн мэдээлэл байхгүй.

Засгийн газрын САНА агентлаг цагдаагийн ажилтнуудаас 19 хүн амиа алдсан ба 75 хүн шархадсан гэж мэдээлсэн байна. Төрийн хэвлэл мэдээллээр “тагнуул туршуул ба хуйвалдагчид” Дераа хотын жагсагчдыг буудсан гэв. Мөргөлийн дараах жагсаалаар тэд эрх баригч намын байрыг шатааж, ерөнхийлөгчийн ахын хөшөөг нураажээ. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж