Грек төсвийн алдагдлаа бууруулах амлалтаа биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Грек төсвийн алдагдлаа бууруулах амлалтаа биелүүлжээ

Грекийн Засгийн газар төсвийн алдагдлаа бууруулах амлалтаа биелүүлсэн байна. Улсын өрийн өсөлт нь 2012 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 6,6 хувь болжээ. Гэсэн хэдий ч тус улсын Сангийн сайдын хаягаар занал ирсээр байна.

Төсвийн алдагдлыг бууруулах 2012 оны зорилтоо биелүүлж чадлаа гэж Афин албан ёсоор мэдэгджээ. Тус улсын Сангийн яамны тайлангаар өнгөрсөн онд өрийн өсөлтийн хэмжээ 12,882 тэрбум евро буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 6,6 хувь болсон байна.

Хэрэв энэ урьдчилсан мэдээ батлагдвал Грекийн Засгийн газар 2010 онд олон улсын санхүүгийн тусламж авч эхэлснээсээ хойш төсвийн алдагдлыг бууруулах амлалтаа биелүүлсэн болох юм. 2011 онд өрийн өсөлтийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 9,4 хувьтай тэнцэж байжээ.

Мөн энэ үеэр Грекийн Сангийн сайд Яннис Стурнарасын хаягаар заналхийсэн захидал ирсэн цагдаагийн эх сурвалжид үндэслэн тус улсын нэгэн хэвлэлд мэдээлэв. Сангийн яаманд ирсэн илгээлт дотор бууны сум мөн олны сайн мэдэхгүй Критийн хувьсгал гэдэг байгууллагын захидал байсан гэж “Reuters” мэдээлэв. Захидалд төлбөрийн чадваргүй болсон айл гэрийг байрнаас нь хөөн гаргахыг нэн даруй зогсоо гэж шаардсан байна. Мөн Критийн Татварын албанд ч  заналхийсэн захидал иржээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж