Ш.Батцэцэг ҮЗ-ийн гишүүнээр томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Ш.Батцэцэг ҮЗ-ийн гишүүнээр томилогдлоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд хамгийн сүүлийн гишүүн буюу 15 дахь гишүүнээр Ш.Батцэцэгийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, 85 хувийн саналаар дэмжлээ. Шинээр томилогдож буй ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож буй Ш.Батцэцэгт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Олон нийтийн радио, телевиз нь улстөрөөс хараат бус байх ёстой. Сүүлийн үед улстөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн яриа гараад байгаа. Улстөрийн хараат байдлаас болж Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсан. Тиймээс Үндэсний зөвлөлийн гишүүд улстөрөөс хараат бус байх шаардлагатай” гэдгийг сануулсан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж