Монгол Унгарын бизнесийн уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Монгол Унгарын бизнесийн уулзалт болно

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын IV хуралдаан гуравдугаар сард болох гэж буй. Үүнийг угтуулан Унгарын Будапешт хотод гуравдугаар сарын 20-24-нд хоёр улсын бизнес уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Монголчууд Унгар улстай худалдааны салбарт харилцан ажиллах арвин туршлагатай ба цаашдаа худалдаа, бизнесийн салбарыг ахисан төвшинд, төрийн бодлогоор зохицуулж, хөгжүүлэх тухай албаныхан онцолж байгаа юм. Унгарын талаас Монголын байгаль орчин, ус, хөдөө аж ахуй, барилга, хотын дэд бүтэц, тээврийн гэх зэрэг чиглэлийг сонирхож, энэ чиглэлээр ажилладаг аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Уг бизнес уулзалтад Монголын аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчдийг тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд нээлттэй оролцуулах бөгөөд 312501, 99106084 дугаарын утсанд хандан бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ажээ. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж