
-МИАТ хэрэгт холбогдуулан нэмж сэжигтэн саатуулсан уу?
-Одоогоор энэ хэрэгт есөн хүнийг сэжигтнээр татан, Цагдан хорих ангид саатуулсан. Нэмж хүн саатуулаагүй байгаа. Сэжигтнүүд мэдүүлэг өгч эхэлсэн гэдгээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.
-Яг ямар заалтаар шалгаж байгаа билээ?
-Эрүүгийн хуулийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүү үүсгээд байгаа юм.
Д.ЖАРГАЛ