Одонгийн мөнгийг хэвийн олгож байна

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Одонгийн мөнгийг хэвийн олгож байна

Цагаан сараас өмнө Алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг
олгож амжих эсэх талаар төрийн байгууллага, албан тушаалтнууд ялгаатай мэдээлэл
өгч байгаагаас иргэдийн дунд эргэлзээ үүссэн байна. Тухайлбал, Сангийн сайд
Ч.Улаан Алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг олгох санхүүжилт бүрдээгүй байгаа
гэсэн юм.

Гэвч энэхүү мөнгийг арилжааны банкууд олгож эхэлсэн
бөгөөд Хаан банк, Хадгаламж банкны салбаруудаар одонгийн мөнгийг хэвийн олгож
буй юм.

Иймд алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонтой
эхчүүдэд жилд нэг удаа тэтгэмж олгодог Засгийн газрын шийдвэрийн дагуу зургаан хүүхэдтэй I
зэргийн одонтой эхчүүд 200
мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй II зэргийн одонтой эхчүүд 100 мянган төгрөгний тэтгэмжийг авах боломжтой юм.

Б.МАНД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж