iTunes 25 тэрбум дахь дуугаа зарлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

iTunes 25 тэрбум дахь дуугаа зарлаа

Apple компани өөрийн iTunes цахим дэлгүүрээр 25 тэрбум дахь дуугаа зарсан тухай мэдээлжээ.

25 тэрбум дахь дуу нь "Monkey Drums" ремикс байсан байна. Германы уран бүтээлч Phillip Lüpke-д энэхүү түүхэн тоонд таарсан азыг нь мялааж 10 мянган еврогийн бэлгийн карт өгч байгаа аж.

Apple-ын дэд ерөнхийлөгч Eddy Cue “iTunes-ээс минут бүрт  дунджаар15 мянган дуу татагдаж байдаг.  Манай онлайн дэлгүүр 26 сая дуутай” хэмээн мэдэгджээ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж