Босогчдын хоёр нисдэг тэргийг унагажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Босогчдын хоёр нисдэг тэргийг унагажээ

Нислэгийн хориотой бүсэд орж ирсэн босогчдын мэдлийн хоёр нисдэг тэргийг Каддафийн талынхан Брега хотын орчим сөнөөсөн байна. Уг мэдээллийг Ливийн гадаад хэргийн орлогч сайд Халед Каимаас(Khaled Kaim) иш татан Agence France-Presse мэдээлжээ.

Босогчдын нисдэг тэрэгт нислэгийн хориотой бүсэд орох зөвшөөрөл өгсөн гэж Каим эвслийнхнийг шүүмжлэв. “НАТО-гийн төлөөлөгч нараас НҮБ-ын тогтоол хоёр талд үйлчлэх үү гэж асуумаар байна. Тэр нь зөвхөн засгийн газрын хүчинд хамаатай юм уу” хэмээн Каим мэдэгджээ. Дөрөвдүгээр сарын 9-нд босогчдын сөнөөгч онгоц нислэгийн хориотой бүсэд орж ирснийг НАТО-гийн онгоцууд буулган авсан тухай мэдээлсэн байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж