“Спирт бал бурам”-ын шилэнд хуурамч архи савлажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Спирт бал бурам”-ын шилэнд хуурамч архи савлажээ

“Нарантуул” худалдааны төвд хуурамч архи зарсаар байна. Сүүлийн жилүүдэд иргэд хуурамч архинаас хордож, амь насаа алдсан тохиолдол олонтаа давтагдаж байгаа ч хууль бусаар архи үйлдвэрлэгчидтэй төдийлөн сайн тэмцэж чадахгүй байна. Тухайлбал, “Нарантуул” захын хойно байрлах ”Гантүвшин” хүнсний дэлгүүрт “Спирт бал бурам” компанийн архины шилэнд савласан  “Арслант” хэмээх архи зарж байсан зөрчлийг саяхан илрүүлжээ. Хуурамч, хууль бусаар үйлдвэрлэсэн архийг хаана, яаж савласан нь хараахан тодорхойгүй байна. Мөн үүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хуурамч архи худалдаалдаг цэг 3,4 хорооллын эцэст байдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. Хуурамч архи савлан, худалдаалж байгаа ийм тохиолдлыг анзаарч мэдсэн иргэдийг Цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг дээрх газруудаас сануулж байна.

Ө.Чинзориг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж