Өнөөдөр “Булсара”-тай болзоё

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Булсара”-тай болзоё

“Булсара” хамтлаг удтал хүлээлгэсэн амьд тоглолтоо хийхээр товоо зарласнаас хойш энэ өдрийг тэсэн ядан хүлээсэн юм. Учир нь тэд өнөөдөр фенүүдтэйгээ болзоно. “Black Box” театрт 19.00 цагт  эгшиглэх тэдний “Unplugged” тоглолт нь хамтлагийн 10 жилийн ойд зориулсан гэдгээрээ онцлог бас шинэлэг. “Булсара” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох энэхүү гайхалтай тоглолтод тэдний хамт бөмбөрчин Жерри, даралтат хөгжимчин Батнаа, ХБК-ийн утсан хөгжмийн ангийн арван хөгжимчин, хоёрдугаар гитарчнаар “Х-Vit” хамтлагийн Түшгээ нар хамтран тоглох нь ээ. Энэ л үдэш “Булсара” хамтлагийнхан “Bulsara”, “Empty World” цомгийн бүх дуунуудаа шинэчилсэн найруулгаар дуулах бөгөөд урилгаар “Нисванис” хамтлагийн Амгаа “Эсрэг утгаар нь” дууг дуулах юм. “Булсара” хамтлаг “Нисванис”-ын уг дууг өөрсдийнхөөрөө найруулж “Хоосон ертөнц” цомогтоо оруулж байжээ. Гэхдээ энэ удаад уг дууг дахин шинээр найруулан амплаггет хэлбэрээр оруулж байгаа гэсэн шүү. Түүнчлэн “Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэн “Тэнгэрт нэг удаа”, жааз дуучин Солонго “Майдарын эрин” дууг нь дуулна гээд сюрприз дүүрэн тоглолт болох нь.

“Black Box” театр 250 хүний суудалтай ч тэд тоглолтынхоо 100 тасалбарыг л борлуулан бусад суудлуудад найз, нөхөд зочдоо урьсан тухай дуулгасан шүү. Ердөө 100 тасалбар борлуулах уг тоглолтын тасалбар 50 мянган төгрөг ба “Empty World” цомог, Poster үнэгүй дагалдах юм.

Сонирхуулахад, тэд “Unplugged” нэртэй энэхүү тоглолтоо DVD болгон гаргана гэсэн шүү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж