Багшийн тухай цөөхөн хэдэн өгүүлбэрээр

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Багшийн тухай цөөхөн хэдэн өгүүлбэрээр

Багшийн тухай цөөхөн хэдэн өгүүлбэрээр

Хүнийг хүн болж төлөвшихөд аав ээжийн үлгэр дуурайлал эсвэл багш хүний авьяас чадвар нөлөөлдөг аж. 40 шахам хүүхэдтэй ажиллаж, хүүхэд нэг бүрийн дотоод ертөнцийг таньж муднэ гэдэг тийм ч амар ажил биш. Гэвч А.Бямбадулам багшийн тухайд авьяас чадалтай нэгэн ямар даруу байдгийг өөрийнхөө амьдралаар сурагчдадаа харуулдаг нэгэн. Тэрбээр багш нарынхаа дунд шаггүй сайн дуучин бас бүжигчин. Тиймээс урлагийн үзлэг, тэмцээн уралдаанд А.Бямбадулам багшийн дааж авсан анги бусдаас ялгарах ёстой. Энэ нь багшийн сурагчдадаа даалгасан зүйл бус 40 хүрсэн ч үргэлж шинийг санаачлагч, үеийнхнээсээ залуу сэтгэлгээтэй гэж магтагдах багшаас авсан үлгэр дуурайлал аж. Гэхдээ сурагчид анхнаасаа ялгарах авьяастнууд байсангүй.Хичээл сурлага, урлаг спортоороо тун чиг тааруухан, хүнд гарууд гэж нэрлэгдэх хэдэн хөвгүүнтэй 6г ангийн хаалгаар нэг л өдөр цэнхэр торгон дээлтэй чанга дуутай эмэгтэй анги даасан багшаар ирсэн юм. Энэ хүн бол дээр дурдсан үлгэр бидний үлгэр дуурайлал болсон эрхэм хүн маань. Тэрбээр 6г ангийг дааж авснаар хичээлээ таслан хулгай хийж олсон мөнгөөрөө компьютер тоглодог өсвөр насны хөвгүүдийн амьдралд нөлөөлсөн туршлагаас дурдъя.

Амьдралынхаа замыг аль хэдийнэ буруу тийш нь залсан сурагчид хөдөө газрын сургуулиудад цөөнгүй таарна. Харин эдгээр сурагчдыг бусдад нь буруу нөлөө үзүүлүүлэхгүйн тулд сургуулиас гаргах асуудал хамгийн түрүүнд яригддаг. Хичээлээс завсардаж, хэцүү нэртэд орсон сурагчдыг багш нар засаж авахыг хүсдэг ч бодит байдал дээр зэмлэж, ад үзэхэх нь олон. Зарим багш үүгээрээ сурагчийг төлөвшүүлж байна гэж боддог. Шинэ залуу багш нарын хувьд траншейнд гэр орноосоо дайжиж, траншейнд орохоос наахнуур болчихоод байгаа хүүхдүүдтэй харьцах учраа ч олохгүй байх тохиолдол олон. Хичээлээ таслаад, зарим тохиолдолд хичээлээ тарчихаад бөөнөөрөө нийлэн зохион байгуулалттай хулгай хийдэг 10 гаруй тооны хөвгүүнтэй нэгэн ангийг А.Бямбадулам багш дааж авсан юм. Амьдралын буруу замд хөтлөгдсөн хүүхдүүдтэй шинэ багш ажиллахад бэрхшээлтэй байсан ч богино хугацаанд тэдний дунд орж ажиллаж эхэлсэн байна. Багш эхний ээлжинд  тэдний далд авъяас, сайн талыг нь хамгийн түрүүнд нээн илрүүлэхийг зорьжээ.

А.Бямбадулам багшийн сэтгэлийг нь зовоох дээрх хөвгүүдийн нэгийг нь орос хэлний хичээлийг гүнзгийрүүлэн зааж, олимпиадад бэлтгэх болсон байна. Тус хөвгүүнийг Н гэдэг. Гэтэл удалгүй Н хичээлдээ илүү сайжирч олимдиадаас анхны медалиа авчээ. Энэ нь түүнд маш их урам зоригийг өгсөн бөгөөд хичээлээ хийдэггүй хүнийг өөрчлөх бас нэгэн арга нь энэ байжээ. Хамгийн гол нь нэг хичээл дээр гаргасан хичээл зүтгэл бусад хичээлээ давтахад ч нөлөөлж, муу нэртэй сурагч сайн нэр зүүх нь байж болох зүйл гэдгийг энэ явдал харуулжээ. Үнэндээ муу нэртэй луу данстай хүүхэд заавал муу хүн байдаггүй. Ингэж түүний өөрчлөгдсөн нь өөртөө итгэх итгэлгүй шоовдор сурагчдад сайн үлгэр дуурайлал болсон байна.
А.Бямбадулам багш орос хэлний хичээл дээр дуу заах үеэрээ  сургуулиас хөөгдөгсдийн эгнээнд яваа Болдоод дуулах ур чадвар байгааг нээн илрүүлсэн байна. Өөрийгөө голон хичээлд дургүй болсон сурагчдын авьяас, сонирхлыг нь нээн илрүүлснээр муу зүйлээс нь салгах боломжтой гэдгийг А.Бямбадулам багш мэддэг. Хэдийгээр Болдоо одоо сайн дуучин болоогүй ч дуулах авьяасыг нь нээж өгсөн багш нарын ачаар өөртөө итгэх итгэлийг олж авчээ. Түүнд дуулах урам зориг нь муу зуршлуудаа хаяж, гитар, төгөлдөр хуур тоглож сурахыг л хүсэх болсон байна.

Хүнийг хүн болгон хөгжүүлэх авьяас чадвар зөвхөн багш хүнд заяадаг аж. Үрээ гэсэн эх хүн өөрөө хэдий өлсөж байвч үрээ цатгахыг л илүүд үздэгийн адилаар сурагч нь сайн хүн болж хүмүүжиж байвал багшийн сэтгэл цадаж байгаа нь тэр аж.

А.Бямбадулам багш хэлэхдээ “Чи муу сурагч байсан бол би чиний араас ингэж хөөцөлдөөд гүйгээд байхгүй. Зүгээр л чамайг орхичихно” гэж хэлж байсан. Түүний энэ үг олон сурагчид итгэл, урам зориг болж байжээ.

ЕБС-ийн сурагчдын дунд эцэг эхийн хайр халамжаас хол үлдсэн нэгэн цөөнгүй байдаг. Ийм сурагчидын хувьд анги даасан багш дутуу хайрыг нь нөхдөг байна. Гагцхүү үүнийг бүх багш нар мэддэг байх нь чухал аж. 6г ангийн багш үүнийг соргогоор мэдэрч чадсан юм. Нэг жишээ дурдахад хичээлийн үеэр нэгэн сурагч охин хоёр ч удаа ухаан алдаж унасан тохиолдол гарчээ. Охин энэ талаараа хэлэхдээ “нойр муутай байгаагаас боллоо” гэж тайлбарладаг байж. Харин ангийн багш охины гэрт нь оройн цагаар очжээ. Тэгтэл охины аав архи байнга уудаг байсан учир гэрт нь хоол унд байпаггүй. Тиймээс охин сүүлийн дөрөв хоног хэлэн дээрээ юу ч тавилгүй сургуульдаа явдаг байсан байжээ. Энэ талаар ангийнханд нь зөв ойлголтыг өгч тусалж дэмжих нь хамгийн зөв алхам гэж А.Бямбадулам багш үздэг байна. Тиймээс түүний ангийнхан ч ийм занд давхар суралцсан байна.
Хүнийг хүн л өөрчилдөг. Өөр юу ч биш. Харин тэр өөрчлөгч хүчин зүйл нь хайр аж. Энэ хайрыг харамгүй түгээгч нь над шиг олон хүний амьдралыг өөрчлөгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирал, ангийн багш А.Бямбадулам багшид бялхам дүүрнээр оршдог. Учир нь хайрыг түгээгч нэгний хайр хэзээ ч дуусдаггүй ажээ.

С.МӨНХ-ОД
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
91
ЗөвЗөв
21
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж