Роскосмос: Юрий Гагарин АНУ-д газардаж магадгүй байв

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Роскосмос: Юрий Гагарин АНУ-д газардаж магадгүй байв

Дэлхийд анхны нислэгийг сансарт хийсний дараа Юрий Гагарин буцаж ирэхдээ АНУ-д ч газардаж магадгүй байлаа гэж Роскосмос агентлагийн орлогч дарга Выталий Давыдов хүлээн зөвшөөрөв. “Онолын хувьд тийм зүйл гарахаар л байлаа. Хэрэв тормозын систем нь ажиллаагүй бол тэрээр нисч явсан газартаа л бууж ирэх байсан юм” гэж тэр “Америкийн дуу хоолой” станцын сурвалжлагчид ярьжээ.

Гагарин хэн болохоо батлах бичиг баримттай байсан. Түүнд газардсан улс орны албан ёсны хүмүүс тусламж үзүүлэхийг хүссэн байлаа хэмээн Давыдов тайлбарлав. Бидний яриа Зөвлөлтийн үеэр нууцлагдсан сансрын нислэ­гийн баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргасантай холбогдсон хэвлэлийн бага хурлын дараа болсон юм. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгчийн архивын үйл ажиллагааг хангах албаны дарга Александр Степанов мэдэгдэл хийж, Юрий Гагарины амь үрэгдсэн осолтой холбоотой бүх бичиг баримтыг ил тод болгож байгааг хэлэв.

Оросын ерөнхийлөгчийн архивын нууцын зэрэглэлээс гаргасан бичиг баримтаар Юрий Гагарины онгоц цаг уурын бөмбөлөгтэй мөргөлдөхөөс зайлан хэт огцом маневр хийсний дараа осолджээ. Сансрын анхны нисгэгчийн үхлийн талаар сонин хэвлэл болон интернэтээр хэтэрхий янз бүрийн таамаглалтай материалууд гарч байгаа учраас Александр Степанов мэдэгдэл хийн баримтаас уншсан байв. “Комиссийн дүгнэлт: Нислэгийн үйлдлийн учир байдалд хийсэн дүгнэлтээс үндэслэн онгоцны ослын гол шалтгаан нь цаг уурын бөмбөлөгтэй мөргөлдөхөөс зайлан хэт огцом маневр хийсэн явдал байлаа. Үүлний доод давхрагын захад орохгүй гэсэн маневр гэдэг нь магадлал багатай байна” гэж тэнд өгүүлжээ. Нууцлалаас гарсан баримтын дагуу тэр огцом маневр нь нислэгийн эрсдлийн дэглэмийг үүсгэсэн ба бас цаг уурын ээдрээтэй нөхцөлтэй холбоотой ажээ. Дэлхийн анхны сансрын нисгэгч, цэргийн нисгэгч Владимир Серегины хамт МиГ онгоцоор сургуулийн нислэг хийж байгаад осолдож, 1968 оны гуравдугаар сарын 27-нд нас баржээ. Засгийн газрын комисс нь тууштай нэгэн шалтгааныг тайлбарлаж чадаагүй учраас олон янзын цуу яриаг гаргаж ирсэн юм.

Үнэн хэрэгтээ энд хэлэгдсэн мэдээлэл нь яг хариулт өгч чадаж байна уу гэдэг нь тодорхойгүй. “Олон асуудалд хариулт өгсөн тусгай баримтыг  уншлаа. Цаашид юу болохыг би хэлж мэдэхгүй” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн архивын үйл ажиллагааг хангах албаны дарга Александр Степанов  сурвалжлагчид хэлсэн байв.

Мөн тэрээр осолтой холбоотой бүх баримтыг ил гаргасныг батлав. “Энэ нь ЗКН-ын Улс төрийн товчооны гишүүдэд зориулсан баримт бичиг юм. Өөр ямар нэгэн баримт бусад архивт байхыг үгүйсгэхгүй” гэж тэр онцолжээ.  1968 оны эмгэнэлт явдалд нууц баримтуудыг ил болгосноор цэг тавина гэдэгт тэр бас л итгэл муутай байна. “Баримт баримтаараа. Гэтэл цуу яриа үргэлжилсээр байдаг тохиолдол бий. Энд Гагарины нислэгийн нэг минутын ярилцлагын бичлэгийг ЗХУКН-ын Төв хорооны Исвестия сонинд 1991 онд гаргасан ч “олон хувилбарууд” гарсаар л байна” хэмээн тэр санууллаа.

Үүний хажуугаар Роскосмосын орлогч дарга Виталий Давыдов сурвалжлагчийн асуултад хариулахдаа Гагарины  анхны нислэг хэрхэн бэлтгэгдснийг  ярив. Түүний хэлснээр 1960 оны намар хүн сансарт ниснэ гэж шийдсэн байжээ. Гэтэл ослууд гарснаар түүнийг хойш­луул­сан байна. Гагарины нислэгийн өмнөх пуу­жин хөөргөлт бүр нь ямар нэгэн алдаа гаргаж, түүнийг нь засч залруулсаар ирсэн юм. Хөөргөсөн аппарат бүр л тогтоогдсон газ­руу­даасаа хэтэрч, дутаж газардсан. Гагарин ч бас л давж ниссэн юм. Тэр нь тогтсон цагтаа тормозын систем нь ажиллаагүйтэй холбоотой” гэж тэр хэлж байна.

Роскосмосын орлогч дарга сансрын нислэ­гүү­дийн үеэр Гагарин болон бусад нь харь гаригийнхантай тааралдсан гэдэг яриаг үгүйсгэв. Юрий Алексеевичтай холбоотой бичиг баримтад тэр талаар зүйл байхгүй хэмээн мэдэгдлээ. Гэхдээ сансрын нисгэгчид сансрын хог хаягдлыг харь гаригийн биет хэмээн бие биенээ даапаалдаг гэж тэр бас сонирхуулав. \

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж