Фото: Reed Saxon / APСудалгаанд дурдсанаар авто замын оргил ачааллын үеэр америкчууд 20 минутын дотор хүрэх газарт дунджаар 60 минут зарцуулдаг байна.
Замын түгжрэлд зарцуулж буй хугацаагаар гаргасан хотуудын жагсаалтыг Вашингтон тэргүүлжээ. Тус хотод нэг оршин суугч жилд дунджаар 67 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэнэ. “The Washington Post”-д мэдээлснээр АНУ-ын нийслэлд 20 минутын газрыг ид ачааллын үеэр хоёр цаг гаруй хугацаанд туулдаг байна. Вашингтоны дараа Лос-Анжелес, Сан Франциско, Нью-Йорк, Бостон, Хьюстон, Атланта, Чикаго, Филадельф, Сиэтл хотууд хамгийн их түгжрэлтэй хэмээн бичигджээ.
“Inrix” компанийн улс орон даяар сая сая машинуудаас цуглуулдаг төхөөрөмжийн мэдээллийн үндсэн дээр уг илтгэлийг бэлтгэсэн байна. Дээрх компани нь замын хөдөлгөөн ба түгжрэлийн талаар мэдээлэл бэлтгэдэг ажээ.