Оюутолгойн уулзалтын талаар мэдээлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Оюутолгойн уулзалтын талаар мэдээлэл хийж байна

Төрийн ордонд яг одоо Засгийн газрын дөрвөн сайд Оюутолгойн уулзалтын асуудлаар мэдээлэл хийж байна.  Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар хэвлэлийнхэнд ийн мэдээлэл хийх болсон шалтгаан нь өчигдөр Австралийн "Рио Тинто" компанийн удирдлага, хувь нийлүүлэгчид болон Засгийн газрын сайд нарын хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тухай танилцуулах аж.  Хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хоёр талаас гаргаж тавьсан бөгөөд Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдэх боломжтой гэдэгт санал нэгджээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас УИХ-д мэдээлэл өгсөн. Энэ нь хууль тогтоох байгууллагын гишүүдийг нэгдмэл ойлголтой болгоход чиглэсэн бөгөөд үүнд хувь нийлүүлэгчид эмзэглэх шаардлагагүй” гэдгийг тодотгоод “талууд өөрсдийн гаргаж буй саналаа шинжлэх ухааны үндэслэл, судалгаатайгаар гаргана” гэв.

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр ч үргэлжилж буй аж.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж