Mr Bean-ий романтик болзоо

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Mr Bean-ий романтик болзоо

“Mr Bean” нэрээрээ дэлхий дахинд алдаршсан Их Британийн хошин жүжигчин Рован Аткинсон кино урлагт өөрийн тоглосон бүтэлгүй, хөгжилтэй гэмээр олон дүрээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг. Харин Рованыг кино сонирхогчдын дунд хоногшсон бүлээлүүдээс гадна түүний хувийн амьдрал, ялангуяа эхнэрийнх нь  талаар сониучирхах хүмүүс цөөнгүй байдаг бололтой, саяхан гэргийнхээ хамт гадуур болзож буй дүр зураг Британийн шар хэвлэлүүдийн хуудсыг чимэх болжээ.

Тэрбээр мягмар гаригийн үдэш эхнэр Санетра Сэстрийн хамт Лондон хотын “Soho House” зоогийн газарт романтик гэгч нь оройн зоог барьж, “Wyndham” театрт “Quartermaine’s Terms” жүжгийг үзжээ. Тэднийг театраас гарахад нэрт жүжигчний гарын үсгийг авах гэсэн фенүүд нь театрын гадна цугларсан байсан гэнэ.

Mr Bean эхнэр Санетратай 1980 онд танилцжээ. Тухайн үед эхнэр нь BBC телевизэд нүүр хувиргагчаар ажиллаж байсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж