Гэмтлийн эмнэлгийн дэд захирлын маапаан

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Гэмтлийн эмнэлгийн дэд захирлын маапаан

Гэмтлийн эмнэлгийн дэд захирал Х.Баттөгс хувийн компаниасаа эмнэлгийн хэрэгсэл нийлүүлж байжээ

Эрүүл мэндийн сайдын тушаа­лаар Эрүүл мэндийн яамны харьяа  төв эмнэлгүүд болон тусгай мэргэж­лийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр томило­хоор болсон билээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалтад дотроо ажилладаг гурван эмч нэр дэвшсэн. Гэмтлийн эмнэлгийн даргад нэр дэвшигчдийн нэг Гэмтэл согог судла­лын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгс эмнэлгийн даргын орлон гүйцэтгэг­чээр ажиллаж байгаа бөгөөд өчиг­дөр халаа сэлгээ хийж, дотор нь баахан бужигнуулжээ. Уг нь Эрүүл мэндийн сайд С.Удвал шинэ даргыг томилтол түр үүрэг гүйцэтгэгчээр тавьсан байсан бөгөөд нь энэ нь эмнэлгийн бүтцэд халаа сэлгээ, томилгоо хийх эрх зүйн орчингүй юм. Х.Баттөгс Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын хувьд Эм эмнэлгийн худалдан авах тендерийг хариуц­даг. Хачирхалтай нь тендерийн дарга Б.Баттөгс жил болгон ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хувийн компаниасаа эмнэл­гийн хэрэгслэл нийлүүлж иржээ. Тодруулбал,  Б.Баттөгс 2009 оны долдугаар сарын 31-ний өдөр 88080416 тоот регситерийн дугаар­тай  “Orthopae­dic Implants” эмнэл­гийн багаж хэ­рэгс­лэл, протез ханган ний­лүү­лэх хувийн эмийн сан, компа­ни байгуул­сан бөгөөд  Саппорогийн тойрог Happy Business Center 505 тоот хаяг дээр үйл ажиллагаагаа явуулжбайгаа аж. Энэхүү хувийн компанийг байгуулснаар Б.Баттөгс эмч Гэмтэл Согог Судлалын Үндэс­ний Төвийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийг 2009 оноос өнөөг хүртэл удирдаж  өөрийн эмийн сан, ком­паниар дам­жуулан доор дурьд­сан мэс засалд ашиглах эмнэлгийн хэрэгс­лэлийг нийлүүлж байна.

Үүнд:

1.Мэс заслын гадна бэхэлгээ
2.Ясны хугарлын спиз, шураг, ясны татлага
3.Тархины мэс заслын имплант
4.Нурууны мэс заслын пластик шураг
5.Тархины яс нөхөх

Ийм үйл ажиллагаа явуулж бай­гаа нь авлигаас ангид байх амлал­тыг зөрчиж ашиг сонирхлын зөрчил­тэй байгаа учир Б.Баттөгс эмчийг Авилгатай тэмцэх газарт шалгуу­лахаар өгчээ. Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгс, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга С.Отгонгэрэлийн гарын хүн бөгөөд энэ хоёр хүн эмнэлгийн тендерээр өөрсдийн хувийн бизнесээ өргө­жүүлж баахан тоног төхөөрөмж шахаж байгаа гэдгийг эмнэлгийнхэн ярьж байна. Өчигдөр гэхэд Гэмтлийн эмнэлэгт дарга албан ёсоор томи­лог­доогүй байхад халаа сэлгээ томилгоо хийж байгааг Гэмтэл согог үндэсний төвийн дарга С.Отгон­гэрэл ажлаасаа буухдаа дотор нь бужигнуулж байна гэх хардлага дуулдаж байна. Ийнхүү Эрүүл мэн­дийн сайдын тушаалыг зөрчиж албан бус байдлаар эмнэлэг дотор томилгоо хийж дураараа аашилжээ.

Б.САРУУЛ
Эх сурвалж: “НИЙСЛЭЛ ТАЙМС” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж