
Болгарын зүгээс дээрх хэрэгт сэжиглэгдэж буй хоёр этгээд “Хезболлах” бүлэглэлийн гар хөл болсон зэвсэгт бүлэглэлийн гишүүд байсан гэжээ. Мөн Болгарын мэдэгдэлд Израилийн Ерөнхий сайдад хандан “Хезболлах”-ыг террорист бүлэглэл гэдэг утгаар хориглохыг Европын холбооны орнууд уриалах”-ыг шаардсан байна. Израилийн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху мэдэгдэхдээ “Хезболлах” бүлэглэл нь дэлхийг хэрсэн террорист сүлжээ бий болгосон бөгөөд 20 гаруй улсад халдлага хийхээр төлөвлөж байсан гэжээ.
Болгарын Бургас хотод болсон дээрх халдлагын дараа Израилийн зүгээс “Хезболлах” бүлэглэл болон Ираныг буруутгасан мэдэгдэл хийсэн юм. Тухайн үед Иран энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн бол “Хезболлах” өдийг хүртэл ямар нэг тайлбар, мэдэгдэл хийгээгүй байсан билээ.