
Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжуудын зориулалтын дагуу ашиглах хүүхэд залуусын хөгжлийг хангах, хүүхэд залуусын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэхүйц түвшинд хүргэх зорилт гарсан.
Энэ зорилтын дагуу Хүн амын хөгжил, нийгмийн халамжийн яамны сайдын тушаалаар “Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга , байгууламж, бий болгосон хөрөнгийн ашиглалтын өнөөгийн байдлын талаар нэгдсэн мэдээлэл бэлтгэх, дүн шинжилгээ хийх” ажлийн хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн халамжийн яамны дэд сайд Э.Тамираар ахлуулан байгуулсан юм байна.
Ажлын хэсгээс Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан нийт 151 барилга байгууламжийг улсын хэмжээгээр бүртгэж авснаас 72 нь төрийн өмчид, 75 нь хувийн болон олон улсын байгууллагын өмчид, 4 нь төр, хувийн хэвшлийн хамтарсан буюу холимог өмчид байна гэсэн мэдээ гарсан байна. Эдгээр 151 барилгаас зориулалтын бусаар ашиглагдаж буй 14 томоохон барилга байгаа бөгөөд эдгээрийн 6 нь төрийн өмчид, 6 нь хувийн, 2 нь төр, хувь хамтарсан холимог өмчид байдаг байна.
Зориулалтаараа ашиглагдахгүй байгаа хувийн өмчид бүртгэлтэй барилга, байгууламжууд:
-Хүүхэд, залуучуудын театр- Хаан банк
-Хүүхдийн баримтат киноны театр- Гэгээнтний сүм
-Хүүхдийн “Бамбарууш” кафе- “Downtown” ресторан
-Хүүхэд залуучуудын “Есөн эрдэм” төв- Эдийн засаг, бизнесийн дээд сургууль
-“Дружба” хүүхдийн зуслан- “Сод Монгол груп” ХХК
-Залуучуудын хөгжлийн –Полиси” төв- Түрээсийн ажлын байр болсон байна.
Мөн зориулалтын дагуу ашиглахгүй байгаа төрийн өмчид бүртгэлтэй барилга, байгууламжууд:
-Залуучуудын соёлын төвийн “А” корпус- Нийслэлийн “Улаанбаатар” чуулга
-Залуу техникчдийн ордон- Монгол-ЖЭнэтхэгийн хамтарсан сургууль
-Б.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр- Монголын хөрөнгийн бирж
-Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газар
-Баян-Өлгий аймгийн хүүхдийн “Дөл” клуб- Баян-Өлгий аймгийн нэг цонхны үйлчилгээний байр
Хувийн болон төрийн хамтарсан өмчид бүртгэлтэй зориулалтын бусаар ашиглагдаж буй барилга, байгууламж:
-“Солонго” төв- Монгени дунд сургууль
-Үндэсний соёл, амралтын хүрээлэн- зориулалтын дагуу ашиглагдаж байгаа ч газрын асуудалтай байна.
Эдгээр барилга, байгууламжуудыг зориулалтын дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгаад ажлын хэсэг санал, дүгнэлт гаргасан бөгөөд шалгалт хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч байсан учир илүү өргөн хүрээтэй ажлын хэсэг шаардлагатай болсоныг Ерөнхий сайдад танилцуулсан байна. Ерөнхий сайд уг асуудлыг Засгийн газрын хүрээнд авч үзэн 2013 оны 1дугаар сарын 31-ний өдрийн 27 джгаар захирамжаар Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгжжлсан барилнга байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргах, зориулалт нь өөрчлөгдсөн барига, байгууламж болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр бий болгосон хөрөнгийг хүүхдийг байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг болгон өргөтгөн байгуулсан байна.
Зориулалтын бусаар ашиглаж байгаа төрийн болон хувийн өмчид орсон барилгуудыг хэрхэн хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар ашиглах, буцаан авах талаар салбарын сайд С.Эрдэнээс тодруулахад:
-Эхлээд тухайн барилга байгууламж зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг шалгана. Дараа нь өмч хувьчлалын дагуу хувьчдагдсан байна уу, хувьчлагдсан байлаа гэхэд зориулалтаараа ашиглагдаж байна уу гэдгийг шалгана. Хэрэв хууль бус байвал хувьчлалын асуудлыг зогсооно.
Нэгэнт хувьчлагдсан, барилга байгууламж нь устаж үгүй болсон бол тухайн байгууллагын хөрөнгөөр өмнө нь ямар зориулалттай байгууллага байсан яг түүнийг нь нөхөж бариулна гэв.