Нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна

Малын тарга нэмэгдэж, шинэ мах гартал махны үнийг тогтвортой барьж байхын тулд төрөөс нөөцийн мах бүрдүүлдэг билээ. Харин энэ жилийн хувьд нөөцийн махыг “Хүчит шонхор”, “Хархорин” захууд, “АСА” цирк, “Мишээл экспо”, “Бэлх зах”, “Оргил” худалдааны төвөөр бөөнөөр худалдаалж байна.

Үнийн хувьд хонины ястай мах 5200-5300, үхрийнх 5500-6300, адууны мах 4100-4300 байгаа бол ямааны мах 3800-4500 төгрөг байгаа ажээ.

Нөөцийн махыг мөн 10 гаруй цэгт жижиглэнгээр худалдаалж байгаа бөгөөд үхрийн ястай мах 7700, цул нь 8500, ямаа болон адууны мах 5400-5700, хонины ястай мах 6350, цул нь 7200  төгрөгийн үнэтэйгээр  зарагдаж байгаа юм.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж