
Фил Жагейлка бэлтгэл дээр бага зэрэг бэртэл авсан тул төвийн хамгаалалтад англичууд Крис Смоллинг, Гари Кэхилл хоёрыг гаргахаас аргагүйд хүрсэн юм. Рой Хожсон энэ удаад Жек Уилшир, Том Клеверли, Тео Уолкотт, Данни Уэлбек нарын залуусыг талбайд гаргаж, итгэл хүлээлгэсэн. Харин зочин багийн бүрэлдэхүүнд “Челси”-гийн Давид Луис, Рамирес, Оскар гурав гарсан. Харин хаалганд “КПР”-ийн Жулио Сезар зогсчээ. Мөн дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч явсан, сүүлийн үед гялалзаад байгаа Роналдиньо, Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгч Неймар нар Бразилын багийг чимсэн.
Тоглолтын 18 дахь минутад Роналдиньо зүүн жигүүрээс хөндлөн дамжуулалт өгсөн нь Уилширийг гарыг онов. Шүүгч эргэлзээгүй пенальти заасан ч Роналдиньо Жо Хартыг аргалж чадсангүй. Роналдиньо ойж ирсэн бөмбөгийг нэмсэн ч гэсэн Харт хааж дөнгөсөн юм. Хаалгачийнхаа гайхалтай тоглолтод урамшсан англичууд 26 дахь минутад гоол оруулав. Уолкоттын цохьсон бөмбөгийг Сезар хаан ойход нь Руни нэмж гоол болгосон.
37 дахь минутад Оскар “Челси”-гийн анд Коулаас мултарч хөндлөн дамжуулалт өгснийг Неймар хаалганаас хэдхэн метрийн зайтай байсан хэрнээ алдаж, тоог тэнцүүлэх боломжийг алдлаа.
Хоёрдугаар үед Фрэд хүчтэй цохилтоо тоог тэнцүүлж, бразилчууд ширүүн довтолсоор байлаа. Гэвч 60 дахь минутад “Уэмбли”-д цугласан олныг баярлуулж, сэлгээгээр гараад удаагүй Лампард алсын цохилтоор гоол орууллаа. Үүний дараагаар тоглолт “тайвширч”, багууд олон тооны сэлгээ ээлж дараалан хийж эхэлсэн.
Бразилын шигшээ ямар бүрэлдэхүүн, бэлтгэл хэр сайтай байхаас үл шалтгаалан тэднийг хожсон ялалт бүр томоохон үйл явдалд тооцогддог билээ. Роналдиньо, Неймар нар “Уэмбли” үзэгчдийн сэтгэл хүрсэн тоглолт гаргаж чадалгүй хожигдлоо.
Англи – Бразил – 2:1
Гоол: Руни 27, Лампард 60 – Фред 48.
Англи: Харт, Жонсон, Смоллинг, Кэхилл, Коул (Бэйнс 46), Жеррард, Уилшир, Клеверли (Лампард 46), Уолкотт (Леннон 75), Уэлбек (Милнер 61), Руни.
Бразил: Сезар, Алвес, Луис (Миранда 78), Данте, Адриано (Филипе 69), Паулиньо (Жан 62), Рамирес (Ароука 46), Оскар, Роналдиньо (Моура 46), Неймар, Фабиано (Фред 46).