Witcher-ийн ээлжит анги 2014 онд гарна

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Witcher-ийн ээлжит анги 2014 онд гарна

Witcher хэмээх сүүлийн үеийн цуврал role-playing жанрын action тоглоомыг залуус маань андахгүй. Хамгийн сүүлд 2011 онд “Хаадын алуурчин” хэмээх нэртэй хоёр дахь цуврал нь худалдаанд гарч видео тоглоомын шинжээчид, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч шуугиан дэгдээж байсан юм. Тэгвэл нэлээн алсхан хэдий ч тоглоомын цувралын дараагийн сураг гарлаа. Тоглоомыг хөгжүүлэгч Польшийн CD Projekt RED фирмийнхэн уржигдархан энэ талаар мэдээлэл хийсэн юм.

Ерөнхийдөө албан ёсоор зарласан гэсэн үг. Тэдний мэдээлснээр тоглоомын гурав дахь анги “Зэрлэг ан” буюу The Witcher 3: Wild Hunt нэртэйгээр 2004 онд фэнүүдийнхээ гар дээр очих гэнэ. Мөн нэг тоглогчийн горимтой бөгөөд Microsoft Windows платформ дээр хийгдэж байгаа аж.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж