Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Бүрэн эрхт төлөөлөгч томилогдов. Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн багийн хамт 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр “АНОД” банкинд ирж ажиллав. Хийхээр төлөвлөсөн эхний зорилго нь зардлыг багасгах, мөнгө олж ирэх байв. Гэхдээ хийсэн эхний алхам нь банкны 12 газрын зургааг нь, есөн тооцооны төв, дөрвөн кассыг татан буулгаж, тухайн үед ажиллаж байсан 450 орчим ажилтнаас 230 гаруй ажилтныг нь цомхотгосон явдал байв. Энэ нь зардлыг хэмнэх гэхээс илүүтэй олон нийтэд банкны үйл ажиллагаа хумигдсан мэтээр ойлгогдов. Бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалын явуулж буй бодлогын талаар тус банкны ажилчид ихээхэн таагүй шүүмжилж байлаа.

“Анод дампуурах нь гэх” түймэр мэт газар авсан цуурхалыг намжаах бодлого хийж чадсангүй. Анод дампуурахгүй байхад бүрэн эрхт төлөөлөгч нэмэр болсонгүй. Малайзын бизнесийн байгууллага 200 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Анод" банкийг авах санал тавьсан боловч хүлээж ч авсангүй.

Захирлуудыг баривчлав. 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны орой “Анод” банкны үйл ажиллагааг зогсоов. Мөн өдөр 18.30 цагийн орчимд “Анод” банкны захирал асан А.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал,  ТУЗ-ын гишүүн Н.Даваа, гүйцэтгэх захирал Энхтөр нарыг цагдаагийн газраас саатуулан баривчилсан байна. А.Гүр-Аранзыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буух үед нь цагдаагийн ажилтнууд саатуулан баривчлан УМБГ-т авчирчээ. Энэ үед мөн Н.Давааг банк тойрсон асуудлаар мэдүүлэг авна хэмээн УМБГ-т дуудан ирүүлэв. Баривчилгаа, сэжигтнээр тооцсон, цагдан хорьсон, өлсгөлөн зарласан, шүүх хурлаас буруутгасан, давж заалдсан гэхчилэнгээр үйл явдлууд оноос оныг дамжин үргэлжилсээр. Тухайн үед улстөрч, эдийн засагчид дампуурах ёсгүй байсан гэдгийг дараах байдлаар ярьдаг байв. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгийн хямралын бурууг энэ гурван хүнд тохчих…”, О.Магнай “тэд Анодын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа” Монгол банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат “Анод бол Монголын том банкуудын нэг. Түр зуурын хямралд л орсон байсан. Буцаад хэвийн байдалдаа орох бүрэн боломжтой. Эдийн засагч Н.Дашзэвэг “Би тэдгээр залуусыг хувь хүнийх нь үүднээс сайн мэдэхгүй юм. Гэхдээ эдийн засагч хүний хувьд дүгнэхэд, Монголбанкныхан маш буруу ажил эхлүүлсэн. Эздийг нь хорьж, банкны үйл ажиллагааг зогсоосон нь эхнээсээ ойлгомжгүй байсан” гэх зэргээр өмөөрч байв.

Хяналт тавьж хэрэгжүүлэх төрийн аппаратын зүгээс яагаад аврах боломжуудыг ашиглаагүй нь яахын аргагүй буруу байв. Гэвч Анод банкны удирдлагуудын буруудсан шалтгааныг дараах хүснэгтээс харж болно. Тэдний “өндөр хүүтэй эрсдэлтэй зээлийг гаргахын оронд банк өөрөө ганц хоёр чиглэлээр төсөл хэрэгжүүлээд, өөрсдөө үйл ажиллагаа явуулах санаа” бүтэлгүйтсэн нь “ашиглан” хийсэн гэж буруутгахад хангалттай нотлох баримт болов. Хуулиар үүнийг нь хориглочихсон тул өөрсдийнх нь нэрээр зээл гарахгүй нь ойлгомжтой байлаа.

Анод банкны холбогдох этгээдүүдэд олгосон зээлийн өрийн судалгаа /2010.09.30/

Үргэлжлэл бий.

Э.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж