Хүүхэд, өндөр настнуудад нааштай хандахаа амлажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Хүүхэд, өндөр настнуудад нааштай хандахаа амлажээ

Бүгд найрамдах Польш улсын 50 гаруй иргэн манай улсад амьдардаг ажээ. Тэдний төлөөлөлтэй Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан уулзсан байна. Уулзалтад Монгол Улсаас Польш улсад суугаа өргөмжит консул Д.Ганхуяг болон Польшийн талаас Бээжин дэх Элчин сайдын яамны консул Кшиштоф Пожьниак нар оролцжээ. Уулзалтын үеэр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж манай улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд олон удаагийн виз олгодог болгохоор ажиллаж байгаагаа хэлсэн байна. Харин манай улсын 1000 гаруй иргэн өдгөө Польш улсад аж төрж байдаг. Тэдгээр хүмүүсийн гэр бүлийнхэн Польш улсад очиж хүүхдүүд болон аав ээж, ахан дүүстэйгээ уулзахын тулд Бээжин явж виз мэдүүлж байгаа нь ихээхэн хүндрэл учруулдгийг мөн үеэр дуулгажээ. Үүний хариуд Польшийн Элчин сайдын яамны консул Кшиштоф Пожьниак “Бид энэ талаар судалж байна.Урьд нь Шенгений виз авсан хүмүүс болон хүүхэд, өндөр настнуудыг заавал биечлэн Бээжинд очдог байдлыг халах бодолтой байгаа. Удахгүй иргэдэд аль болох хүндрэлгүй байхаар шийдэх болно” гэсэн хариу өгсөн байна.

Д.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж