Нэг баррель нефть 126 ам.долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Нэг баррель нефть 126 ам.долларт хүрчээ

Газрын тосны нийлүүлэлт багасч, ам.долларын ханш буурах хандлага түүхий нефт­ийн үнийг сүүлийн хоёр жил хагаст байгаагүйгээр өсгөжээ.  
Өнгөрсөн долоо хоногт нэг баррель брент маркийн түүхий нефтийн үнэ 126 ам.доллар, лайт маркийн нефть 112.79 ам.долларт хүрчээ. Ам.долларын ханшийн бууралт түүхий эдийн үнийг өсгөж байна. Нэг унци алт 1473.40 ам.долларт хүрч үнийн шинэ амжилт тогтоосон бол нэг унци мөнгө  1980 оноос хойш анх удаа 40.22 ам.доллараар худалдаалагдлаа. Өнгөрсөн долоо хоногт еврогийн хүү 1-1.25 хувиар өссөнийг ажиглагчид ирэх сард зээлийн өртөг нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Олон хөрөнгө оруулагчид алт худалдан авах нь үнийн өсөлттэй тэмцэх хамгийн шилдэг арга гэж үздэг. Учир нь инфляци өсч, мөнгөн тэмдэгтийн ханш буурахад алт үнэд ордог. Ливи, болон Ойрхи Дорнодод болж буй таагүй үйл явдлууд газрын тосны нийлүүлэлтийг зогсооно гэдэг айдас арилахгүй хэвээр байгаа нь түүхий нефтийн үнийн өсөлтөд нөлөөлж байна.
Газрын тосны нийлүүлэлтээр дэлхийд XII-рт бичигддэг Ливийн Засгийн газар болон босогчдын хооронд дахь тэмцэл тус орны газрын тосны үйлдвэрлэлийг үндсэндээ зогсоосон. Газрын тосны үйлдвэрлэгч гол хотуудыг хяналтандаа авсан босогчид гурван долоо хоногийн өмнөөс газрын тос экспортолж эхэлснээ мэдэгдсэн юм. Тэдгээр босогчид НАТО-гоос газрын тос тээвэрлэх аюулгүй байдлыг хангахад дэмжлэг хүссэн байна.  Газрын тосны хангамж буурна гэсэн айдсын хажуугаар дэлхий даяар шатахууны эрэлт нэмэгдсээр байгаа нь үнийн өсөлтийг хөөрөгдөж байгааг Олон улсын валютийн сангаас анхааруулжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж