“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг өгч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг өгч эхэллээ

Засгийн газраас алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа тэтгэмж олгодог билээ. Өмнө нь долоон хүүхэдтэй эхэд I зэргийн одон, таван хүүдэд төрүүлсэн бол II  зэргийн одон өгдөг байсан бол энэ жил зургаан хүүхэдтэй I зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй II зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгний тэтгэмжийг олгохоор болсон.  Уг тэтгэмжийн мөнгийг “Мартын-8”-ны өмнө өгдөг байсан бол энэ жил Засгийн газрын болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын зүгээс Сар шинийн өмнө олгохоор болгох нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн байна.

Нийт 33,3 тэрбум төгрөгийг өчигдрөөс эхлэн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн хэлтэст байршуулсан байгаа юм байна. Эхчүүд мөнгөө Хаан, Хадгаламж, Капитал банкуудаар дамжуулан авах юм.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж