“Шилдэг сэтгүүлч”-ийг 3 сая төгрөгөөр урамшуулна

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

“Шилдэг сэтгүүлч”-ийг 3 сая төгрөгөөр урамшуулна

2013 онд зохион байгуулагдах чуулган,
хурал үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээнүүдийн салхийг хагалан
нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын Coal Mongolia чуулган энэ сард 
болох гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол улсын эдийн засагт жин
дарах болсон нүүрсний салбарын боломж болоод бэрхшээлийн талаар төрийн
бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн
түвшинд хэлэлцэхээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төслүүдээ
танилцуулах гээд олон улсын хэмжээний чуулганы шинэ стандартыг
нэвтрүүлснээрээ онцлог. Тус салбартай холбоотой аливаа асуудлыг
мэргэжлийн бүхий л түвшинд хүргэхдээ сэтгүүл зүйн чиглэлийг ч мөн
орхигдуулаагүй юм.

Coal Mongolia-2013 чуулга уулзалт нь тодорхой
тоо баримт, мэргэжлийн дүн шинжилгээ, судалгаанд тулгуурлан нүүрсний
салбарын асуудлаар мэргэжлийн түвшинд дагнан бичдэг сэтгүүлчдийг
урамшуулах зорилгоор “Шилдэг сэтгүүлч”-ийг хоёр дахь жилдээ шалгаруулах
гэж байна. Энэ чиглэлээр бичдэг сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлчид
салбарын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарцуудыг гаргаж ирэх,
өмнө нь огт хөндөж байгаагүй үнэн бодит асуудлыг дэвшүүлсэн байх гэсэн
үндсэн шалгуурт нийцүүлэн өөрийн бүтээлийг ирүүлэх боломжтой. Ирүүлэх
материал хоёроос дээш, 2013 оны нэгдүгээр сараас хойш нийтлүүлсэн байх 
бөгөөд бүтээлийг хоёрдугаар сарын 18-ны дотор хүлээн авах юм. Нүүрсний
салбарын талаар хамгийн шилдэг бүтээл нийтэлсэн зөвхөн нэг сэтгүүлчийг
шалгаруулан гурван сая төгрөгний урамшуулал олгодог байна.

“Coal
Mongolia 2012” чуулганы “Шилдэг сэтгүүлч”-ээр  уул уурхай, эдийн
засгийн “Mongolian Mining Journal” сэтгүүлийн сэтгүүлч Батбаатарын
Төгсбилэгт “Нүүрсний үнэ хэрхэн тогтдог вэ” асуудал дэвшүүлсэн нийтлэл,
нүүрсний үнийн хандлага, нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх задлан
шинжилгээний тойм нийтлэлээрээ шалгарч байсан билээ.   
     
Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж