Пикассогийн зураг 45 саяар зарагдав

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Пикассогийн зураг 45 саяар зарагдав

Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн “Цонхны дэргэд сууж буй эмэгтэй” /Femme assise pres dune fenetre/ бүтээл өчигдөр Английн Sotheby-ийн дуудлага худалдаагаар 28.6 сая фунт буюу 45 сая ам.доллараар зарагджээ. Алдарт зураачийн орчин үеийн болоод  сюрреалист хэв шинжийг хадгалсан энэхүү уран зураг нь Sotheby-ийн энэ сарын хамгийн анхны худалдаа болж байгаа юм байна.

Пикассогийн 1932 онд туурвисан уг бүтээл өмнө нь Хятад, Оросын уран зураг цуглуулагч нарт мөн хадгалагдаж байжээ. Урлагийн ховор бүтээлүүдийг дуудлагаар худалдаалдаг Лондонгийн хамгийн том төв болох Sotheby-д Пикассогийн “Femme assise pres d"une fenetre"–аас гадна Австрийн нэрт зураач Эгон Шил болон Германы зураач Макс Бекманы бүтээлүүдийг мөн үнэ хаялцуулан худалдсан байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж