УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлөө оролцуулан өргөтгөсөн хуралдааныг Тусгаар тогтнолын ордонд хийж байна. Уг хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг эхэлж ард түмнийхээ дунд асуулга явуулж тодруулсны үндсэн дээр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм байна.
Мөн өргөтгөсөн хуралдааны талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Г.ДАРЬ