Соломоны арлуудад газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Соломоны арлуудад газар хөдлөв

Номхон далайд орших томоохон арлуудын нэг Соломоны арлуудад орон нутгийн цагаар мягмараас лхагва гаригт шилжих шөнө найман магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. АНУ-ын Геологи, газар зүйн хүрээлэнгийн мэдээлснээр Санта Крус арлын ойролцоо болсон газар хөдлөлтийн гүн нь 3.6 милл буюу 5.8 километр бөгөөд цунамийн аюул дагуулж болзошгүйг анхааруулжээ.  Соломоны арлуудаас гадна Вануату, Науру, Папуа шинэ Гвиней, Тувалу, Шинэ Каледон, Косрай, Фижи, Кирибатад цунамийн аюул нүүрлэж болзошгүйг урьдчилан сануулсан байна.

Одоогоор газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж, гэмтсэн, хохирсон тухай мэдээлэл алга байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж