Туул голыг “ажиглана”

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Туул голыг “ажиглана”

Туул голын сав газар, усны чанарын асуудал анхаарал татсаар байна. Нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болсон энэ голын бохирдлын хэмжээг зөвхөн судалгааны хүрээнд хэмжээд зогсохгүй хяналт системийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Энэ асуудлаар Монголын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын “Tuvics” компанитай хамтран ажиллаж, Туул голын сав газарт ус судлал, усны чанарын автомат ажиглалтын систем суурилуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Солонгосын тал усны урсгал, түвшин болоод чанарын байдлыг ажиглах автомат системийг суурилуулахад зөвлөгөө өгч туршлагаа хуваалцах юм. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас усны чанарыг бодит хугацаанд ажиглаж, хяналтын системийг шинжлэх ухааны үүднээс хөгжүүлэхийг зорьж буй аж.  

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж