73 сая төг-ийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

73 сая төг-ийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

2013 оны нэгдүгээр сарын байдлаар Онцгой байдлын газар аюулт үзэгдэл, ахуйн осол, гал түймрийн 18 дуудлага хүлээн авч шуурхай ажиллаж унтраан, Гал түймрийн аюулаас улс, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд учирч болох 73 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Гал түймрийн тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20%, хохирол 9,7 дахин тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 3 удирдамжит шалгалтыг зохион явуулахад нийт 95 обьект, 3096 айл өрх хамрагдаж гамшиг, гал түймрийн аюулд хүргэж болзошгүй 887 зөрчил илрүүлж, 306 зөрчлийг арилгуулжээ.

Уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан:

1.Баяр ёслолын үеэр цахилгаан хэрэгсэл, пийшэн зуухныхаа найдвартай ажиллагааг хангах, олон цагаар хэт ачаалалтай ажилуулахгүй байж төөнөж гал алдахаас болгоомжлох

2.Цогтой үнс, нурамаа ил задгай асгахгүй байх, тусгайлан бэлтгэсэн саванд хийх

3.Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь орхиж, цоожилж явахгүй байх

4.Согтууруулах ундааг хэт хэтрүүлэн хэрэглэхгүй байж, хөлдөж осгохоос болгоомжлох

5.Хөдөө орон нутагт золголтоор явахдаа цаг агаарын мэдээг тогтмол авч найдвартай машин техник, шатахуун, дулаан хувцасны нөөцийг хангаж, баталгаат зам маршрутын дагуу зорчих

6.Байгаль цаг агаарын аюул, гал түймэр, хүн малын халдварт өвчиний үед яаралтай тусламжийн дуудлагыг 7037101, техникийн болон үйлдвэрийн осол, ахуйн хүрээний яаралтай тусламжийн дуудлагыг 7037105 дугаарын утсанд шуурхай мэдэгдэж байхыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж