
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад энэхүү түүхэн айлчлалынхаа хүрээнд өчигдөр Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурситай хоёр орны хамтын ажиллагаа, холбоо харилцааг хүчирхэгжүүлэх болон Сирид бараг хоёр жилийн хугацаанд үргэлжилж буй зөрчил мөргөлдөөнийг дуусгах асуудлыг авч хэлэлцжээ. Энэхүү уулзалтын дараа Ерөнхийлөгч Мухаммед Мурси Ираны ерөнхийлөгчийн энэхүү айлчлалыг тус улсын гадаад харилцаанд шинэ хуудас нээсэн үйл явдал болсныг онцлон мэдэгдсэн байна. Гэхдээ шинжээчдийн зүгээс хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтыг “дүр эсгэсэн” байдалтай, хэн хэн нь болгоомжилсон өнгө аястай байсан гэж дүгнэжээ.
Б.АНХТУЯА