Instagram-ын вэб хувилбар гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Instagram-ын вэб хувилбар гарлаа

Гар утасны хэрэглэгчдэд зориулсан нэрэл зургийн хамгийн олон хэрэглэгчтэй үйлчилгээ болох Instagram нь вэб хувилбараа танилцууллаа.

Ингэснээр та зөвхөн гар утаснаасаа бус компьютер таблетаа ашиглан дагасан хүмүүсийнхээ гэрэл зургуудын шинэчлэлтийг харж болохоос гадна хэрэглэгчийн профайл руу нь хандан бусад зургуудыг нь үзэх боломжтой юм.

Мөн зурагт сэтгэгдэл бичих, шейрлэх, like хийх зэрэг үйлдлийг ч хийж болох гэнэ.
Харин вэб хувилбарыг ашиглаж байхдаа зураг нэмэх боломжгүй байх юм байна.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж