“H&M”-ийн нүүр царай Дэвид Бэкхэм

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

“H&M”-ийн нүүр царай Дэвид Бэкхэм

“Goldenball” хэмээн хочлогддог Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхэм “H&M” брэндийн дотуур хувцас сурталчилсан хамгийн сүүлийн үеийн зургуудаа Facebook хуудсандаа нийтэлжээ. Тэрээр өнгөрөгч оны наймдугаар сараас “H&M”ийг сурталчилсан бөгөөд Facebook-тээ тавьсан эдгээр зурагнууд нь “H&M”-ийн дотуур хувцасны хамгийн сүүлд гаргасан коллекци юм байна. Хамгийн шилдэг, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй дүр төрхийг илэрхийлсэн түүний зургууд ийнхүү сая сая  хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа нь энэ юм.
Хөлбөмбөгийн нэртэй од дотуур хувцас сурталчилж байгаа нь зарим фэнүүдийнх нь дургүйцлийг хүргэдэг ч тэрээр өөртөө итгэлтэй, ямагт хүчирхэг харагддаг нь загварын ертөнцийн нэртэй брэндийг сурталчлахад хүргэдэг бололтой.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж