Франц эмэгтэйчүүдийг өмд өмсөхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Франц эмэгтэйчүүдийг өмд өмсөхийг зөвшөөрөв

Парисын ихэмсэг хатагтай нар олон нийтийн газарт өмд өмсч болохоор болжээ. 1799 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байсан дээрх хоригийг Эмэгтэйчүүдийн эрхийн сайд Нажат Валло-Белькасемын санаачилгаар цуцалсан тухай “The Daily Telegraph” мэдээлжээ.

Эмэгтэйчүүдийг олон нийтийн газарт өмд өмсөхийг хориглосон дээрх хоригийг цуцлуулахаар өмнө нь нэг бус удаа оролдож байсан ч эрх баригчид шаардлагагүй гэж үзэж байсан юм. Францын Гадаад төрхийн тухай хуульд эмэгтэйчүүд зөвхөн тусгай зөвшөөрлөөр өмд өмсч болно. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд онцгой нөхцөлд, тухайлбал, морь, дугуй унах зэрэг “эрэгтэй хүний хувцас” өмсч болно гэж заажээ. Хуулийг хэд хэдэн удаа шинэчилж байсан ч дээрх хориг хэвээр л байсаар аж.

Хэдийгээр төгс мөрдөгддөг хууль биш боловч эмэгтэйчүүд үргэлж энэ хоригийн эсрэг байсан гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж