
2010 оны 4 дүгээр сарын 10-нд арми хүч хэрэглэн жагсагчдыг тарааж, олон хүн амь үрэгдэж, шархадсан үйл явдлын гол буруутныг зэмлэн буруушааж, шийтгэх талар ямар ч арга хэмжээ аваагүй гэж үзэж байгаа юм байна.
2006 онд төрийн эргэлтээр албан тушаалаасаа буусан ерөнхий сайд асан Таксин Шинаватагийн дэмжигчид болох “улаан цамцтангууд” эрх баригчдад хандан жагсагчдын амь насанд хүрсэн хүмүүст хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэх хүртэл жагсаал цуглаанаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Ноднин жилийн эсэргүүцлийн жагсаалын үеэр цэргийн таван албан хаагч, 21 иргэн, японы телевизийн ажилтан Хиро Мурамото нар амь насаа алджээ.
Гэвч засгийн газар Арми гал нээж хүмүүсийн амь насыг хөнөөсөн гэдгийг үгүйсгэсээр ирсэн бөгөөд энэхүү гэмт хэргийг баг өмссөн, хар хувцастай үл мэдэгдэх этгээдүүд үйлдсэн гэж тайлбарлаж байгаа аж.
Бэлтгэсэн Д.Пунцаг