Мэсси гэрээгээ дахин сунгалаа

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Мэсси гэрээгээ дахин сунгалаа

Барселона баг өөрийн албан ёсны мэдээллийн хуудсандаа Лионэл Мэсси Каталончуудтай 2018 оны зун хүртэл тоглохоор дахин гэрээгээ сунгалаа гэжээ. Баг болон тоглогчын зүгээс гэрээнд харилцан ойлголцолд хүрсэн ба Мэсси энэ долоо хоногийн сүүлээр гэрээнд албан ёсоор гарын үсэгээ зурах юм байна.

Аргентин залуугийн одоогийн гэрээ 2016 онд дуусгавар болох байсан ч өнгөрсөн 12 дугаар сард гэрээг дахин 2 жилээр сунгах болсоныг мэдэгдээд байсан билээ. Мэсси татвар ноогдуулсны дараа жилийн 11 сая еврогийн цалин авах ба шинэ гэрээнд хэрэв гэрээг цуцлах болон түүнийг зарахаар бол 250 сая еврог түүнд төлөхөөр тохиролцжээ.

Энэ жил Барса 25 настай Аргентин залуутай гэрээгээ сунгаснаар тэд гурван ч гол тоглогчтойгоо гэрээгээ сунгалаа. Өмнө нь тэд Карлэс Пуёол болон Шавитай гэрээгээ сунгаад байсан билээ.

2004 онд анх Барсад тоглож эхэлснээсээ хойш Мэсси 350 гаруй тоглолтонд оролцсон ба ойролцоогоор 300 орчим гоолыг одоогийн байдлаар торонд хийжээ.

Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж