
Тогтсон гэмээр амьдралтай Натали ингэж амьдралаа өөрчлөх болсон нь нөхрийнх нь ажилтай холбоотой аж. Бенжамин Милпье нь Францын алдартай бүжигчин, бүжгийн багш бөгөөд саяхан “Гарнье опера”-гаас бүжгийн хамтлагийг толгойлох тун аятайхан ажлын санал хүлээн авчээ.
Саяхнаас нэлээд үнэтэй жүжигчдийн жагсаалтад дээгүүр бичигдэх болсон Натали Францад очоод, 75 хувийн татвар төлөхөөсөө нэг ч их эмээхгүй байгаа бололтой.
Ш.МЯГМАР