
Германы “Lernstift” компани бага ангийн хүүхдүүдэд зориулан зөв бичгийн дүрэмтэй, чичирдэг үзэг гаргажээ. Энэхүү үзэг нь “Calligraphy Mode” /цэвэр бичих/ болон “Orthography Mode” /зөв бичих/ гэсэн хоёр функцтай бөгөөд хэрэглэгч дүрмийн алдаатай юмуу гаргацгүй үг бичих үед чичирхийлж мэдэгддэг юм байна. “Lernstift” компанийн эрдэмтдийн мэдээлснээр энэхүү үзгийг гаргах болсон гол зорилго нь хүүхдүүд анхнаасаа дүрмийн алдаагүй, цэвэр бичиж сурахад тус болоход чиглэжээ.
Б.АНХТУЯА
