Тун удахгүй “Дүүлэн нис”

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Тун удахгүй “Дүүлэн нис”

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн онд монголын уран сайхны кион албан ёсны нээлтээ хийн гадаад зах зээлд хөл тавьсан түүхэн явдал тохиосон. Энэ бол “DOZ entertainment”–ын “Хөх толбот Монголчууд” кино байсан юм. Тэгвэл тэд энэ удаад дахин гадаадын уран бүтээлчидтэй хамтран “Дүүлэн нис” нэртэй түүхэн киног бүтээж байна. Энэ удаагийн кинондоо Итали, Солонгос, Энэтхэг Аргентины нэртэй уран бүтээлчидтэй хамтарч ажилсан төдийгүй Солонгосын жүжигчдийг тоглуулан тус улсын нэртэй зургийн талбайд зураг авалтаа хийсэн гээд шинэ содон зүйл олонтой гэнэ. “DOZ” интертайментийн шинэ уран бүтээл тун удахгүй дэлгэцээр гарах нь ээ.

Энэ киноны түүхэн хэсгийн зураг авалтыг Солонгосын баруун урд эргийн Нажу хэмээх хотын ойролцоо Солонгос улсын кино хорооны павилонд хийсэн бөгөөд  нийт таван  өдрийн хугацаа зарцуулжээ. Сонирхуулхад,  энэ павилон нь зөвхөн Хааны ордны хэсэг нь гэхэд 100 гаруй өрөөтэй төдийгүй гадна талдаа эртний сүрлэн дээвэртэй тариачдын байшингаас эхлээд МЭ-ний 10-р зуунаас 20-р зуун хүртлэх бүхий л цаг үеийн тухай өгүүлэх кино зураг авч болохуйцаар  барьж байгуулсан, нэг уулын амыг бүрэн эзэлсэн маш том байгууламж юм.

Г.ДАША







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж