
Alphen aan den Rijn-д гарсан гэмт хэрэгтэй холбогдогдуулан нээсэн гашуудлын дэвтэрт 5400 орчим иргэд санал бодлоо бичиж үлдээсэн аж. Тэд “Голланд урьдын амгалан тайван байдлаа алдлаа”, “Яагаад ийм хэрэг үйлдэв? Бид сэтгэл түгшиж байна” гэх зэргээр сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна.
Энэхүү хядлагыг үйлдсэн Тристан ван дер Вилс хэмээх залуу бямба гаригийн орой Риддерхоф хэмээх худалдааны төвд нэвтрэн орж, 20 минутын турш тайвнаар алхан явж, замд тааралдсан худалдан авагчид, худалдагчдыг буудан хөнөөж, эцэст нь өөрийнхөө амийг егүүтгэсэн аж.
Амиа егүүтгэгч аав, ээждээ зориулан нэгэн захидал үлдээсэн байжээ. Уг захидалд амиа хорлохыг хүсч байгаа тухай бичсэн боловч олон хүний амь насанд хүрэх болсон шалтгаанаа дурдаагүй байна.
Тристан буудлагын нэгэн клубын гишүүн байсан бөгөөд буу эзэмших эрхийн зөвшөөрөлтэй байсан байна. 2003 онд буу зэвсэг, сумны тухай хууль зөрчсөн хэргээр цагдаагийн газар баривчлагдаж байсан боловч тэгсхийгээд уг хэргийг архивт шилжүүлжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг