
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 11.30 цагт аймгуудын удирдлагатай цахим хурал хийхээр болжээ. Уг хурал Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд болох юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт аймгуудын удирдлагатай цахим хурал хийж байхаар болсон. Гэхдээ энэ удаад цахим хурлынхаа өдрийг урагшлуулж лхагва гаригт болгожээ. Энэ нь Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш товлогдсонтой холбоотой юм байна.
Г.ДАРЬ