Эрүүл мэндийн салбарын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын асуудлыг хэлэлцэнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр Засгийн газрын харьяа байгууллагуудаар ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Энэ ажлын эхлэлээ эрүүл мэндийн салбараас эхэлсэн. Засгийн газрын харьяа салбарынхаа танилцах ажлыг Өрхийн эмнэлгүүдээс эхэлсэн юм. Долоо хоногийн турш эрүүл мэндийн анхан шатны байгууллага болон бүх шатны байгууллагаар танилцсан бөгөөд өчигдөр эмийн сан болон эмийн үйлдвэрүүдийн ажилтай танилцсан юм.

Долоо хоногийн хугацаанд эрүүл мэндийн салбартай танилцсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 15.00 цагт Эрүүл мэндийн яаманд нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болжээ. Нээлттэй хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарт ажилласан ажлын тайлан болон тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаныхан оролцож, хэлэлцэхээр болжээ.

Б.СЭЛЭНГЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж