Оюутолгой тайлбар өглөө

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Оюутолгой тайлбар өглөө

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдааны үеэр сөхөгдсөн Оюутолгойн талаарх асуудлуудад Оюутолгой ХХК  тайлбар гаргаж, өнөөдөр цахим хуудастаа тавьжээ.

Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей  “Оюутолгой ХХК, хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсын Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудтай урьд өмнө нь нэлээд олон удаа уулзаж, ярилцсан асуудлаар УИХ хуралдлаа. Бид бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод хэвээр явуулж байгаа болно. Эдгээр асуудлыг энэ Лхагва гаригийн Хувь нийлүүлэгчдийн хурлаар дахин авч хэлэлцэх бөгөөд Засгийн газрын зүгээс бидний байр суурийг харилцан ойлголцох уулзалт болно гэж найдаж байна” гэжээ.

“Эдгээр асуудлыг олон дахин хэлэлцэж ярилцах нь Засгийн газар болон ард иргэдтэй мэдээлэл солилцох бидний оролдлогыг онцолсон чухал үйл явц боллоо. Ил тод, нээлттэй байх үүднээс сонирхож буй талуудад зориулан төслийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Оюутолгойн тухай УИХ дээр хөндсөн гол гол асуудлуудын талаарх тус компанийн албан ёсны байр суурийг эндээс үзнэүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж