Эрчим хүчний яам залуучуудтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний яам залуучуудтай хамтран ажиллана

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвтэй Монголын залуучуудын холбооны удирдлагууд өнөөдөр уулзаж, тус холбооны зүгээс шинээр хэрэгжүүлж байгаа ажлаа сайдад танилцуулан, хамтран ажиллах боломж бүхий төсөл хөтөлбөрүүдэд дэмжиж ажиллах хүсэлт тавьжээ. Залуучуудын холбооны төлөөлөгчид “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг олон нийтэд сурталчлах зорилготой баримтат кинонд хамтран ажиллах, “Авлигагүй орон сууц” төслийн эрчим хүч, дулааны асуудлыг шийдвэрлэж өгөх,  холбооны дэргэдэх мэргэжлийн чиглэлийн инженерүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан “Залуу инженер” зураг төслийн баг байгуулсан,  Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа залуучуудын зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа” уламжилсан байна.  Дэд сайд Д.Доржпүрэв тус холбоотой хамтран ажиллахаа илэрхийлээд, Яамны зүгээс ШУТИС-д хандан, эрчим хүчний үйлдвэр компанид ажиллаж байгаа залуу ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт явуулах хүсэлт гаргаад байгаа тухай мэдэгджээ. Мөн цаашид МЗХ-ны “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд хамтран ажиллах, салбарын залуучуудын зөвлөл байгуулах асуудалд  хамтран ажиллах боломжтойг дэд сайд онцолжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж