Монгол залууг зодсон Хятадуудад ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Монгол залууг зодсон Хятадуудад ял оноолоо

Монгол залууг зодсон БНХАУ-ын Ли Вэн Бө, Ли Хун Вей, Ян Лү Жүн, Хан Бён, Ли Дун Чин нарын таван иргэнд Сүхбаатар дүүргийн шүүхээс 5 сар 20 хоног баривчлах ял оноолоо.  БНХАУ-аас ирж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ард талд баригдаж буй МСS компанийн зочид буудлын барилга дээр хөдөлмөр эрхэлж, барилга барьж байсан ажилчид өнгөрсөн оны тавдугаар сард барилгын ойролцоо явж байсан залууг бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан билээ.

Дашрамд, гэмт этгээдүүд хохирогч залуугийн биед учруулсан гэмтлийг эмчлэх төлбөрийг бүрэн төлсөн гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж