Хэнтийчүүдийн золголт 19-нд болно

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Хэнтийчүүдийн золголт 19-нд болно

Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ирэх долдугаар сард тэмдэглэх энэхүү түүхэн тэгш ойгоо угтан Хан Хэнтийчүүд олон бүтээлч ажил өрнүүлж, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ бүхний салхийг хагалж Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Хэнтий аймгийн уугуул иргэддээ зориулан амар мэндийн золголт, ая дууны цэнгүүн зохион байгуулахаар болжээ. Золголт XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр буюу хоёрдугаар сарын 19-ний 15 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх гэнэ. Энэ үеэр Хэнтий нутгийн харьяат аймаг, цэргийн цолтой 32 залуу бөхийн барилдаан болох ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж