“Танан гарьд” лигийн анхны хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

“Танан гарьд” лигийн анхны хожлоо авлаа

Сагсан бөмбөгийн үндэсний супер лиг долоо хоног завсарласны дараа өчигдөр үргэлжлэн явагдлаа. Супер лигт тоглолт хийгээгүй байсан “Эрдэнэдрийлинг Ригс” болон “Эхлэл МБМ” багууд өчигдөр эхний тоглолтоо хийсэн юм.

Супер лигийн өчигдөр болсон эхний тоглолт үзэгдчийн хүсэн хүлээсэн сонирхолтой тоглолт байлаа. Учир нь энэ жил хүчирхэг бүрэлдэхүүнтэй болоод байгаа СБЛ Бекс болон Танан Гарьд багууд учраа таараад байсан.Гэхдээ СБЛ Бекс баг эхний 2 тоглолтондоо хожоод байсан бол, Танан Гарьд 2 тоглолтонд хожигдсон байсан. Иймээс Гарьдууд энэ өдөр гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, О.Очирбатыг гараанд гаргаж, О.Ууганбаярыг сэлгээнээс тоглуулсан. Энэ нь ч эерэг үр дүнг өгч, О.Очирбат хамгаалалтанд тун сайн байж, легионер тоглогчид дээр хэд хэдэн блок хийсэн бол, сэлгээнээс тоглосон О.Ууганбаяр 39 оноо авч, багаа тэргүүллээ. Мөн сэлгээнээс Б.Мөнхболд 16 оноогоор багтаа тус хүргэсэн бол, М.Отгонмөнх 12 оноо авчээ. Мөн Гарьдуудын легиогер болох Фредрик Вүүдс эхний тоглолтоо хийж, 3-р үед шууд гараанаас тоглолтонд оролцсон. Ингэснээр Гарьдууд тус тоглолтонд тун гайхалтай байж, 103-93-аар эхний хожлоо авлаа. Харин СБЛ Бекс багаас шилдэгүүд болох О.Сэргэлэн 24 оноо, Д.Дэлгэрням 25 оноо, Девон Кларк 19 оноо авчээ.

2 дахь тоглолт супер лигт эхний тоглолтоо хийж байгаа Б.Шихтулга эзэнтэй Эрдэнэдрийлинг Ригс болон МБМ клубын Эхлэл багуудын хооронд боллоо. Эхлэл багийн бүрэлдэхүүнээсА.Од, Т.Мөнхсүлд, Э.Ууганбат, Б.Даваажав болон багийн ахлагчаар Ц.Мэргэн нар гараанд гарсан. Харин Эрдэнэдрийлинг багаасС.Эрдэнэдалай, Н.Золжаргал, Б.Батжавхлан, Г.Нямбаяр, С.Өрнүүнбилэг нар гараанаас тоглолоо. Онооны харьцаа тун ойрхон явагдсан тус тоглолтонд 84-88-ийн харьцаатай Эрдэнэдрийлинг Ригс эхний хожлоо авч чадлаа. Тэднээс багийн ахлагч Н.Золжаргал 21 оноогоор багаа тэргүүлж, С.Эрдэнэдалай 19 оноо, Г.Батмөнх 18 оноо авчээ. Харин Эхлэл МБМ багаас багийн ахлагч Ц.Мэргэн 25 оноогоор багаа тэргүүлсэн юм.

Сагсан бөмбөгийн супер лигийн дараагийн тоглолтууд ирэх лхагва гарагт эхний тоглолт Энержи Ресурс Харцага болон Эрдэнэдрийлинг Ригс багуудын хооронд болно. Дараа нь СБЛ Бекс болон Эхлэл МБМ багууд тоглох байна.










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж