Вьетнамд төрийн эсрэг бүлгийнхэн гэгчдийг шийтгэв

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Вьетнамд төрийн эсрэг бүлгийнхэн гэгчдийг шийтгэв

Фото: AFP 2013/ Vietnam News Agency

Вьетнамын шүүх төрийн эргэлт хийхээр оролдсон гэх Засгийн газрын эсрэг бүлгийн 22 гишүүнийг шийтгэсэн тухай тэдний өмгөөлөгч Нгуен Хыонг Ке (Nguyen Huong Que) мэдээлжээ.

Фуйен мужийн шүүх бүлэглэлийн тэргүүнд бүх насаар нь хорих ял оноосон байна. Засгийн газрын эсрэг гэх бүлгийн бусад гишүүд нь 10-17 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. “Тэд бүгд хэргээ хүлээсэн” хэмээн шүүхийн томилсон өмгөөлөгч хэлжээ.

Энэ шүүх хурал нь сүүлийн сарын дотор Засгийн газрын эсрэг бүлгийнхэн гэгчдийг шүүсэн хоёр дахь нь болж байна. Нэгдүгээр сарын 9-нд шүүх 13 хүнийг янз бүрийн хугацаатай хорих ялаар шийтгэсэн байлаа. Тэр үеэр өмгөөлөгч нь тэдний дунд гадаадаас санхүүжилттэй христийн байгууллагынхан, блогчид болон оюутнууд байгаа гэсэн юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж